2 Өглөө Таны хайр энэрлийг,Шөнөөр Таны итгэлтэй байдлыг
3 Арван утаст ятга болон босоо ятгаар,Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.
4 Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөдБи Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.
5 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ!Таны бодлууд гүн гүнзгий юм.
6 Мунхаг хүн ч мэдэхгүй,Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.
7 Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж,Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэдТэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.
8 Харин ЭЗЭН Та бол мөнхөд эрхэм дээд юм.