1 Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.
2 Түүний өмнө талархалтайгаар ирж,Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.
3 ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөдБүх бурхдын дээд аугаа Хаан юм.
4 Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөдУулсын шовх оройнууд ч бас Түүнийх.
5 Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөдТүүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.