1 Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.
2 Түүний өмнө талархалтайгаар ирж,Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.
3 ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөдБүх бурхдын дээд аугаа Хаан юм.
4 Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөдУулсын шовх оройнууд ч бас Түүнийх.
5 Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөдТүүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.
6 Ирэгтүн, мөргөж, бөхийн,Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.
7 Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөдБид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм.Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол