1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.
2 ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун.Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
3 Түүний алдрыг үндэстнүүдийн дунд,Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.
4 ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм.Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.
5 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.
6 Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.