1 ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.Олон арлууд ч баярлагтун.
2 Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг.Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.
3 Түүний өмнө гал гарч,Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.
4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.Газар дэлхий хараад, чичрэв.
5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюуЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.