1 ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.Олон арлууд ч баярлагтун.
2 Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг.Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.
3 Түүний өмнө гал гарч,Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.
4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.Газар дэлхий хараад, чичрэв.
5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюуЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.
6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөдБүх хүмүүс Түүний цог жавхланг харсан.
7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай.Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.