3 Түүний өмнө гал гарч,Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.
4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.Газар дэлхий хараад, чичрэв.
5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюуЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.
6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөдБүх хүмүүс Түүний цог жавхланг харсан.
7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай.Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.
8 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болжСион сонсоод баярлаж,Иудагийн охид баяссан.
9 Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм.Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн.