5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.Тэр бол ариун.
6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
7 Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан.Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.
8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.Та тэднийг уучилдаг Бурхан,Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.
9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний ариун ууланд мөргөгтүн.Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.